Амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг дэмжиж, ахуйн хэрэглээний эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх ажлыг санаачлан хэрэгжүүлснийг нь үнэлж Э.Ануударьг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ.

Тэрээр Куба улсад шүдний эмч мэргэжлээр суралцан төгсөж, мэргэжлийн мэдлэг, туршлагадаа тулгуурлан Монгол Улсад анхдагч шүдний сойзны дотоодын үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна. Ингэснээр амны хөндийн эрүүл ахуйн өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнийг импортлох бус дотоодоос хангах боломжийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулжээ.
Мөн зөв шүд угаах дадал хэвшлийг олон нийтэд таниулах, хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах сургалт, зөвлөгөөг идэвхтэй зохион байгуулж, эмчилгээ бус урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байгаа нь онцлог юм.

Ийнхүү эрүүл мэндийн боловсрол, дотоодын үйлдвэрлэлийг хослуулсан бүтээлч санаачилга, хөдөлмөр зүтгэлийг нь төрөөс үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан байна.
👉 Э.Ануударь танд төрийн шагнал хүртсэнд баяр хүргэж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлс тань улам өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе.