17-р жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЖДҮҮ Холбооны Дэд Ерөнхийлөгч, “Алиман сар” ХХК-ийг үүсгэн байгуулагч Н.Дулам нь улс орны хүнсний үйлдвэрлэлийн салбарт оруулсан бодит хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.
Н.Дулам нь Нарийн боов, талх үйлдвэрлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үндэсний уламжлалт хэвийн боовны үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэн, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж шагнасан байна.

Үндэсний хэв шинжийг хадгалсан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. дотоодын хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, байгальд ээлтэй (эко) үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлэх, үндэсний түүхий эдийг нэмүү өртөг шингээн боловсруулах чиглэлээр тууштай ажиллаж ирсэн билээ.
Тэрээр үйлдвэрлэлийн шинэ технологи, стандарт, чанарын хяналтыг хэрэгжүүлж, ажлын байр бий болгох, орон нутгийн малчид, нийлүүлэгчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, туршлагаа хуваалцах сургалт, зөвлөгөөнүүдийг тогтмол зохион байгуулж, салбарын хөгжилд бодит үр дүн гарган ажиллаж байна.

🎉 БАЯР ХҮРГЭЕ. ЖДҮҮ Холбооны нийт гишүүд, хамт олон, баялаг бүтээгчдийн нэрийн өмнөөс
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дулам танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлс нь улам өргөжин тэлж, үндэсний хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд оруулах хувь нэмэр тань улам их байхыг хүсэн ерөөе.