
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбартаа шинэ санаа, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн, ажлын байр нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Mongol Bann” ХХК-ийн захирал Мөнхцэцэгийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ.Тэрээр байгууллагаа үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хэрэглэгч төвтэй үйл ажиллагааг нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг тогтмол сайжруулж ирсэн бөгөөд салбартаа шинэлэг арга барил, бүтээлч шийдлүүдийг хэрэгжүүлсэн менежментийн туршлагаараа хамт олноо манлайлан ажиллаж байна.

Мөнхцэцэг захирал нь зөвхөн бизнесийн өсөлт хөгжилд бус, ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадвар, тогтвортой ажлын байрыг бий болгох, хэрэглэгчдэд найдвартай, хүртээмжтэй үйлчилгээ хүргэхэд анхаарч, байгууллагынхаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн, олон нийтийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор иржээ.
Түүний удирдсан хамт олон нь орчин үеийн шийдэл, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлснээр салбартаа үлгэр жишээ ажиллаж, үндэсний бизнесийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг төр засгаас ийнхүү өндрөөр үнэлсэн байна.
👉 Эрхэм Мөнхцэцэг захирал Танд төрийн дээд шагнал хүртсэнд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!