Монголын Маркетинг Менежментийн Холбооноос 16 дахь жилдээ зохион байгуулж буй “Grand Awards-2025” нь маркетинг, бүтээлч үйлдвэрлэл, соёлын салбарын шилдэгүүдийг тодруулдаг нэр хүндтэй шагналын наадам юм. Энэ арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон салбарын онцлох аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн бүтээлч санаа, соёл, үнэ цэнийг өндрөөр үнэлдэг цогц шалгаруулалт юм. “Гранд авардс 2025” соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын өв соёл, үнэ цэнийг дээдлэгч анхдагч аж ахуйн нэгж өргөмжлөл цом-ыг ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Болор-эрдэнэ хүртлээ.

Монголын маркетинг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт шинэ санаа, инновац, үзэл баримтлал нэвтрүүлж, түүний үнэ цэнийг өсгөсөн, Д.Болор-эрдэнэ нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг харилцан шинэчилсэн, соёл, маркетингийг нэгтгэсэн стратеги бүхий үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Тэрээр өөрийн ажлыг эх орныхоо соёлын бүтээлч үйлдвэрлэлд төвлөрүүлж, олон нийтэд үнэлэгдсэн үйл ажиллагаагаар амжилт гаргасан нь шагнал авах үндэс болсон.

Ингэж шагнагдсан нь зөвхөн нэг хүний амжилт биш нийтлэг салбарын хөгжил, маркетингийн стратеги, бүтээлч ажлын үр дүнг бататгасан хүчин зүйлсийг үнэлсэн явдал гэж хэлж болно. Энэ нь салбарын өндөр стандартыг тодорхойлдог нэр хүндтэй шагнал болох нь тодорхой. Өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголжингоо бүсгүй танд халуун баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.