All-in-One Solution

ХӨВСГӨЛ: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих Олон нийтийн бизнес хөгжлийн төв байгуулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд ногоон болон цахим эдийн засгийг хөгжүүлэх” төслийг  буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсэгт нэг аймгийг сонгон “Олон нийтийн бизнес хөгжлийн төв” байгуулж, зориулалтын барилгыг шинээр барихаар төлөвлөсөн байна.

Энэ хүрээнд Хөвсгөл аймгийг сонгон төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажил өнгөрсөн оноос эхэлсэн байна. 

Төслийг хэрэгжүүлснээр эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, ногоон болон цахим эдийн засгийг хөгжүүлэх, орон нутгийн бизнесийн орчныг сайжруулахад онцгой анхаарах юм.

Төслийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн удирдлагууд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны төлөөллүүдийн оролцоотой цахим уулзалтыг зохион байгуулж, байгаль орчин, нийгмийн хамгаалал болон “Олон нийтийн бизнес хөгжлийн төв”-ийн барилгын зураг төсөлтэй холбоотой үнэлгээ, танилцуулга хийсэн байна.

Уулзалтын үеэр төслийн үйл ажиллагааны хамрах хүрээ, зардлыг эцэслэхээс гадна олон нийтийн бизнес хөгжлийн төвийн урсгал зардал, хүний нөөцийн бүтэц, өмчлөлийн асуудал, төслийн тогтвортой байдлыг хангах нөхцөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоо, ажилтнуудын оффис болон үйл ажиллагааны зардал, барилгын зураг төсөв, төлөвлөлтийн асуудлыг тус тус хэлэлцсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих