
“Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо”-ны Удирдах зөвлөлийн III хурал амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хурлаар холбооны гишүүнчлэлийн хүрээг тэлэх, шинэ гишүүдийг батламжлах болон салбарын ирэх 10 жилийн хөгжлийн дүр төрх, стратегийн төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Шинэ гишүүд байгууллагынхаа үйлдвэрлэлийн хүчин чадал, нэвтрүүлсэн инновац болон холбооны үйл ажиллагаанд оруулах хувь нэмэр, цаашид санаачлан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүллээ.
Шинэ гишүүд байгууллагынхаа үйлдвэрлэлийн хүчин чадал, нэвтрүүлсэн инновац болон холбооны үйл ажиллагаанд оруулах хувь нэмэр, цаашид санаачлан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан “Бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг тэлэх боломж” сэдвээр мэдээлэл өгч мөн УИХ-ын даргын зөвлөх С.Тэнгис “Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-д баялаг бүтээгчдээс санал авах хэлэлцүүлэг хийж хуралд оролцсон баялаг бүтээгчдийнхээ дуу хоолойг шууд сонсож, бодит саналд үндэслэн хуулийг боловсронгуй болгох боломжтой боллоо.
Удирдах зөвлөлийн хурлаар ЖДҮҮ-ийн салбарыг ирэх арван жилд хөгжүүлэх алсын харааг дараах гурван үндсэн чиглэлд тодорхойллоо.
- Дотоодын үйлдвэрлэгчдийн чадавхыг сайжруулах замаар хувийн хэвшлийн зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих.
- “Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” урианы дор баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалж, төрийн бодлогод тэдний дуу хоолойг тусгахад манлайлан ажиллах.
- Салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, технологийн шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар бүтээмжийг дээшлүүлэх.
Хурлын үеэр дараах гол асуудлуудыг хэлэлцлээ.
ББДХ-ны Удирдах зөвлөийн гишүүнээр 10 жил тасралтгүй тууштай, нэр төртэй ажилласан Б.Энх-Амгалан, Б.Батдэлгэр нарыг “Монголын жижиг дунд үйлдвэрлэл,үйлчилгээний холбоо”-ны дүрмийн 4.5-4.7 дахь заалтыг үндэслэн Удирдах зөвлөлийн 2026 оны 01-р сарын 12-ны өдрийн хурлаас “ХҮНДЭТ ГИШҮҮН”-ээр батламжлав.
Хурлын төгсгөлд 2026 оны Ажлын албаны төлөвлөгөө болон уламжлалт “ЖДҮ Форум”-ын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг хэлэлцэн баталлаа. Удирдах зөвлөлийн шинэ гишүүд холбооны ирэх 10 жилийн стратегийн зорилтуудад нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран ажиллахаа албан ёсоор илэрхийлсэн юм.




