All-in-One Solution

ЖДҮҮ холбооны удирдах зөвлөлд шинээр элсэж буй бизнес эрхлэгч захирлууд өөрсдийн аж ахуйн нэгжийн түүхэн замналаа танилцууллаа

“Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо”-ны удирдах зөвлөлийн III хурлын үеэр шинэ гишүүдийг эгнээндээ нэгтгэлээ. Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны дүрмийн 7.1-7.11-д заасны дагуу шинээр элсэж буй гишүүд байгууллагынхаа үйл ажиллагаа болон цаашид санаачлан хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа.

Тодруулбал, Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон “Хан богд кашмер”, “Гоёл кашмер” зэрэг ноос ноолуурын салбарын томоохон төлөөллүүд болон “Сүүн зайрмаг” ХХК, “Цагаан асгат” ХХК, “Долоон болдог” ХХК-иуд өөрсдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, инновацаа танилцуулсан. Харин үйлчилгээ ба Технологийн салбарын төлөөлөл болсон “Бла Монголиа” ХХК, “Болор сүлд” ХХК, “Ди Эй Эм Солюшн” ХХК болон “Хүчтэний нийлбэр” ХХК-иуд бизнесийн үйлчилгээ, технологийн шийдлүүдээрээ салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.

Шинээр элссэн гишүүд зөвхөн байгууллагаа танилцуулаад зогсохгүй цаашид ЖДҮҮ холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны хурлын үеэр дараах асуудлуудыг түлхүү ярилцахыг зорилоо.
– Хувийн хэвшлийн зах зээлийг тэлэх, дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
– “Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” урианы дор нэгдэж, баялаг бүтээгчдийн дуу хоолойг төрийн бодлогод тусгахад идэвхтэй оролцох.
– 2026 оны ажлын албаны төлөвлөгөө болон ЖДҮ форумын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд манлайлан оролцох юм.

Хурлын төгсгөлд Удирдах зөвлөлийн шинэ гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулж, холбооны ирэх 10 жилийн стратегийн зорилтуудад хамтран ажиллахаар тогтлоо.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих