
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд анх удаа сумын түвшинд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2.0 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусган,ЖДҮХС-аар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Санамж бичигт орон нутгийг төлөөлж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга М.Цэвээнравдан, ЖДҮГ-ыг төлөөлж Зээл, төслийн газрын дарга Н.Энхтөр, мөн Ханбогдын Хөгжлийн хурдасгуур Оюутолгой сангийн төлөөлөл гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд 100 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч хамрагдсан бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Ханбогд сумын бизнесийн орчныг сайжруулах, орон нутгийн эдийн засгийг дэмжих, тогтвортой ажлын байр бий болгоход бодит хувь нэмэр оруулах юм.
