All-in-One Solution

ЖДҮҮ холбоо Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орлоо

Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан.

Монгол Улсын Засгийн газрын тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 104 дугаар тогтоолоор Монголын жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо нь Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллахаар боллоо.

Тус зөвлөл нь бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах үүрэг хүлээж буй юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, Шадар сайд болон Засгийн газрын холбогдох гишүүд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоо, их, дээд сургууль болон томоохон аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулжээ.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдсанаар улсын төсөвт зардал нэмэгдэхгүй. Тус зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг “Эдийн засгийн хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэж байгаа юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих