
Айлчлалын хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо, Бүгд Найрамдах Итали улсын Confartigianato Imprese (Конфартижианато Импрезе) холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ц.Ганзориг үзэглэлээ.

Confartigianato Imprese холбоо нь Италийн гар урлал, бичил болон жижиг үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг (SMEs) нэгтгэсэн, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хамгийн том бөгөөд нөлөө бүхий байгууллага юм.
