
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн төлөөлөл Италийн Наполи хотноо 60 гаруй жилийн түүхтэй ОУ-д моцарелла бяслаг, сүүн бүтээгдэхүүнээрээ алдартай “Fattorie Garofalo” үйлдвэртэй танилцлаа.




Тус үйлдвэр 15 мянган одос үхэртэй бөгөөд моцарелла болон шинэ сүүн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн, шууд хэрэглэгчдийн гарт өглөө бүр борлуулдаг. Өөрөөр хэлбэл, түүхий сүүг фермээсээ богино хугацаанд боловсруулдгаараа онцлогтой байна.
Италийн Наполи хотноо 7 үйлдвэртэй бөгөөд олон улсын хэмжээнд хамгийн том одос үхрийн сүү үйлдвэрлэгчдийн нэг юм.







