All-in-One Solution

Бүгд Найрамдах Итали улсын “Confartigianato Imprese” холбоотой хамтран ажиллахаар болов

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо Бүгд Найрамдах Итали улсын “Confartigianato Imprese” холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Confartigianato Imprese холбоо нь Италийн гар урлал, бичил болон жижиг үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг (SMEs) нэгтгэсэн, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хамгийн том бөгөөд нөлөө бүхий байгууллага юм.

Тус холбоо нь Италийн эдийн засаг, соёлын гол хөдөлгөгч хүч болох “Made in Italy”-ийн чанар, уламжлалыг хадгалан үлдэж буй дархан, жижиг үйлдвэрлэгчдийг дэмжин ажилладаг. Тэдний дэмжлэгээр олон мянган жижиг бизнес тогтвортой үйл ажиллагаа явуулж, Италийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг гэж үздэг байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих