All-in-One Solution

“Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” уриатайгаар ирэх 10 жилээ төлөвлөлөө

“Баялаг бүтээгдчийг дэмжих холбоо” нь 2015 онд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлт нийгмийн шаардлагаар үүсгэн байгуулагдаж, Нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт салбар хороотой, 100 мянга гарай идэвхтэй гишүүнтэй мэргэжлийн холбоо юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүд 10 гаруй удаа хуралдаж баялаг бүтээгчдийнхээ төлөө шийдвэр гаргажээ. Энэ хугацаанд Монгол орноо хоёр удаа бүтэн тойрч, 21 аймаг, 300 гаруй сумдаар тархан үйлдвэрлэл эрхэлж буй 1000 гаруй бизнес эрхлэгч нартай уулзаж, үйлдвэрлэл бүтээгдэхүүнийг сурталчлан таниулсан.

Монгол орон даяар “Баялаг бүтээгч” хэмээн үндэсний үйлдвэрлэгчдийг алдаршуулж, төрд дуу хоолойгоо “хамгийн чанга-хамгийн хүчтэй”-гээр хүргэж, өдгөө 10 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд холбооны зүгээс баялаг бүтээгчдээ төлөөлж салбарын хууль журамд санал оруулж, төрийн бодлого шийдвэрт дуу хоолойгоо хүргэж ирсэн. Улмаар УИХ, Засгийн газар, салбар яам, төрийн байгууллагуудын шийдвэрт гаргах түвшний албан тушаалтанд санал хүргэж, төр хувийн хэвшлийн хооронд гүүр болох ажлаа тогтвортой хариуцлагатайгаар гүйцэтгэж байна.

Дараагийн 10 жилийн хугацаанд “Монголын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо” болж үйл ажиллагаагаа өргөтгөн, дэлхийн зах зээлд баялаг бүтээгчдээ дэмжихээр зорин ажиллаж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих