All-in-One Solution

Я.Эрдэнэсайхан: Жилдээ 40-50 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалаар төвлөрүүлж байна

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээний үеэр Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас ЖДҮгийн сангийн талаар тодрууллаа.

Тэгэхээр энэ сан үнэхээр хэрэгтэй. Гэхдээ зээл яг эзэндээ очих нь маш чухал..

Тэрээр, Өнөөдөр баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар хамтарч нэгдээд дуу хоолойгоо төр засагт хүргэдэг, үр дүнд хүрдэг болсон байна. Өнгөрсөн хугацаанд ББДХ-той хамтарч ажилласан. 10 жилийн ойгоороо холбооныхоо нэрийг олон улсад хэрэглэгддэг нэршил буюу ЖДҮ болгон өөрчилж буйд маш их баяртай байна. ЖДҮХС 2009 онд байгуулагдаж байсан.

Байгуулагдсан цагаасаа хойш 1.1 их наяд төгрөгийн 9300 иргэн, аж ахуйн нэгжид зээл хэлбэрээр олгосон байна. Үүний 2 мянга орчим нь шинээр үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгуулсан газрууд байгаа. Харин 6 мянга гаруй нь үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Нийт 45 мянган ажлын байр хадгалж, 50 мянган ажлын байрыг шинээр бий болгосон. Жилдээ 40-50 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалаар төвлөрүүлж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих