“Үндэсний үйлдвэрлэгчид Монголын баялаг” уриатай “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь өдгөөгөөс 10 жилийн өмнө төр, хувийн хэвшлийн гүүр болон үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Тэмдэглэлт ойн энэ өдөр үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн дуу хоолой болсон “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь ирэх 10 жилийнхээ алсын харааг “Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө… ” хэмээн тунхаглаж “Монголын Жижиг, Дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо” болон үйл ажиллагаагаа тэлж буйгаа зарлалаа.
“Mongolia SME Forum-2025” арга хэмжээнд 300 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцож, дараагийн 10 жилийн алсын хараагаа тодорхойлоход санал бодлоо илэрхийлсэн юм.
“ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГАТАЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ” арга хэмжээний хүрээнд:
- ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН БОЛОМЖУУД ТӨРИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДАХ
- ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН БОДИТ АМЬДРАЛ: АМЖИЛТ, СОРИЛТ БА ЭКСПОРТЫН БОЛОМЖ гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж мөн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид санал бодол, тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй илэрхийллээ.
ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГАТАЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ…
𝐌𝐎𝐍𝐆𝐎𝐋𝐈𝐀 𝐒𝐌𝐄 𝐅𝐎𝐑𝐔𝐌-𝟐𝟎𝟐𝟓





