Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн “ЖДҮ ФОРУМ SME -2025” арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Форумын үеэр жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр, 10 жилийн түүхийг бүтээлцсэн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооны эрхмүүд, баялаг бүтээгч гэх эрхэм цолыг таниулсан холбооны гишүүд, хамт олондоо ойн баярын мэндийг хүргэе. Миний хувьд ажлаа хүлээж аваад сар гаруй болж байна.
Барьцаа хөрөнгө бизнес эрхлэгч нарын нэн тулгамдсан асуудал байдаг. Тэгэхээр зээлийн батлан даалтын сан болон бусад төрийн байгууллагуудтай санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Энэ ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх болно.