All-in-One Solution

Уран дархан С.Бургаа: Ажилгүй байгаа, амьдралын боломж тааруу иргэдээ л харж үзээсэй гэж хүсч байна. Бид ч яахав болчих байх.

Grandnews.mn сэтгүүлээс гаргасан
“Корана ба гэрийн хорио” онлайн ярилцлагаа хүргэж байна. Ингээд сошиал од, царайлаг С.Бургаагийн 10 хариулттай хамтдаа танилцъя.
-Өглөө хэдэд босч,
орой хэдэд унтаж байна?
-Өглөө босч, орой унтдаг цагийн хуваарь солигдоогүй.
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа?
-Гэр орны ажил, хоол унд, фэйсбүүк, кино, утастай л зууралдаж байна.
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна?
-Бууз хийнэ.
-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ?
-Сармис, лимон, жимс ногоо, загас гээд аль болох витаминлаг хоол хүнс хэрэглэж байгаа.
Ажилгүй байгаа, амьдралын боломж тааруу иргэдээ л харж үзээсэй гэж хүсч байна. Бид ч яахав болчих байх.
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ?
-American horror story.
Энэ киног өмнө нь үзсэн ч дахин давтаж үзэж байгаа. /“AHS” буюу “American Horror Story” олон ангит киног
аймшгийн киноны фанатуудаас мэдэхгүй хүн гэж байхгүй/
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна?
– Timothy-J-Trull зохиолчийн хамгийн сүүлд гаргасан “Clinical Psychology” номыг уншиж байна.
-Энэ мэтээр гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ?
-7-10 хоног лав болчих байх аа.
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна?
-Маскгүй зугаалах, агаарт гарах
-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ?
-Одоогоор алга.
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу?
-Ажилгүй байгаа, амьдралын боломж тааруу иргэдээ л харж үзээсэй гэж хүсч байна. Бид ч яахав болчих байх.
Эх сурвалж:
http://www.grandnews.mn/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих