All-in-One Solution

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ШИНЭ ГИШҮҮД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДЛАА.

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ШИНЭ ГИШҮҮД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДЛАА.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг амжилттай
зохион байгуулсан.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 2018, 2019 онд хийсэн ажлын тайлан болон
2018 оны зургаадугаар сард батлагдсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль, ЖДҮХ сангийн талаар баялаг бүтээгчдэд танилцуулж, тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа хэлэлцэв.

Багануур дүүрэгт 250 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч идэвхтэй үйлдвэрлэл явуулдаг бөгөөд
уулзалт хэлэлцүүлгийн үеэр 30 гаруй
жижиг дунд бизнес эрхлэгч Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элсэж, шинэ гишүүдийн үнэмлэхийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр гардуулж өгсөн бөгөөд тэдэнд хандаж
цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр
амжилт хүслээ.


Түлхүүр үг:
баялаг бүтээгч

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих