All-in-One Solution

ЖДҮХС-ААС 134 ААН ЗЭЭЛ АВСНЫ 122 НЬ УИХ ГИШҮҮН БОЛОН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ БАЙЖЭЭ

Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн
хөнгөлөлттэй
нөхцөл бүхий зээл олгох зорилгоор Улсын Их Хурлаас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд
50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс төсөвлөж өгчээ. Энэ хугацаанд сангийн үйл ажиллагаа ил тод бус, төсөл сонгон шалгаруулагчид нууцлагдмал байсан нь энэ зээл
эздэдээ
хүрдэггүй байсныг гэрчилж байна.

Энэ онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1034 аж ахуй нэгж зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч 134
ААН-д нь зээл олгосон. Үүний 122
ААН
нь УИХ болон
ЗГ-ын
гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан гэх. Эргээд бодит байдал дээр энэ зээлд хамрагдахыг хүссэн жинхэнэ үйлдвэрлэгчид төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй гэдэг шалтгаанаар зээлээс гадуур үлдээд уджээ. "Хэн хүссэнийх нь ч авдаг зээл
биш, шалгуур өндөртэй" гэж салбарын сайдын хэлсэн дээрх тайлбар
зээл хэнийг дэмждэгийг харуулж байна.

УИХ-ын
76 гишүүний 50 гаруй гишүүд нь энэ зээлд хамрагдсан гэдгийг ч сөрөг хүчнийхэн мэдэгдсэн.

ЖДҮХС
гэж эрх
мэдэлтнүүд
албан тушаалтнуудын томоохон компаниудын санхүүжилтийг сэлбэдэг газар болоод уджээ. УИХ-ын
гишүүн,
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын
гишүүн,
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар
1.2 тэрбумыг, УИХ-ын
гишүүн Г.Солтан
950 саяыг, УИХ-ын
гишүүн Х.Болорчулуун
мөн 950 саяыг
тус тус авсан байна. Ингэхээр
ЖДҮХС-гийн 65 тэрбумын 4.5 тэрбум нь ердөө энэ дөрөвхөн гишүүнд очжээ. Ил тодорсон нь тэд боловч УИХ-ын
76 гишүүний 50 гаруй гишүүд нь энэ зээлд хамрагдсан гэдгийг ч сөрөг хүчнийхэн мэдэгдсэн.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих