All-in-One Solution

ӨНӨӨДӨР “МОНГОЛЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Монголын мянга мянган баялаг бүтээгчдийг нэгтгэсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2015 оны 6-р сарын 27-ны өдөр Анхдугаар их хурлаа төрийн ордонд зохион байгуулсан. Анхдугаар их хурлаар жил бүрийн энэ өдрийг “Монголын баялаг бүтээгчдийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд “Монголын баялаг бүтээгчдийн өдөр”-өөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос олон ажлыг зохион байгуулжээ. Тухайлбал орон нутгийн үйлдвэрлэгчдийг чадавхижуулах сургалт, баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан нь үндэсний үйлдвэрлэлийг сурталчилаад зогсохгүй тэднийг холбох гүүр нь болж чадсан байна.


ӨНӨӨДӨР “МОНГОЛЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Мөн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Баялаг бүтээгчдээр овоглосон” ногоон төгөл байгуулж, 1000 хүүхдийг баярлуулах сайн үйлсийн аянг зохион байгуулсан юм. Тэгвэл энэ жилийн “Баялаг бүтээгчдийн өдөр”-өөр Богдхан уулын Батширээт чиглэлд байгаль орчноо хамгаалан хайрлах мэдээлэл бүхий самбар, амрах асар барьж тохижуулж байгаа аж.

Цаашид “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос жил бүрийн энэ өдрийг өргөн цар хүрээ хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн гэж байна.

Та бүхэнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгчийн баярын
мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих