All-in-One Solution

“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНӨӨДӨР БОЛНО

2018 оны 06 сарын дөрөвний өдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны санаачлагаар жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг
зохион байгуулсан. Тус форумоос гарсан зөвлөмжийг УИХ-ын гишүүд болон холбогдох яамдад хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн газартай хамтран
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” ЧУУЛГА УУЛЗАЛТ-ыг туушин зочид буудлын соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.

Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн төлөөллүүд оролцоно.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих