All-in-One Solution

БАТЗҮҮ КОМПАНИ “МОНГОЛ БРЭНД” ОЁДЛЫН ЗАГВАР ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хорин жилийн түүхт хувцас үйлдвэрлэлийн "Батзүү" компани "Монгол Брэнд" оёдлын загвар үйлдвэрийнхээ
нээлтийг өнөөдөр хийлээ. Тус үйлдвэр
нь эрэгтэй, эмэгтэй костюм, дүрэмт хувцас, биеийн тамирын болон ажлын хувцсыг дотоодын зах зээлд нийлүүлэх аж.
Улмаар
импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж,
дэлхийн жишигт нийцсэн оёдлын үйлдвэрлэл
явуулах бөгөөд үндэсний
уламжлалт
дүр төрх, онцлог шинжийг агуулсан бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадвар бүхий Монгол
брэндийг
бий болгоно гэж үйлдвэрийн захирал Ж.Оюунчимэг онцоллоо.

Мөн тэрбээр мэргэшсэн ажилчид, сургалт үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний цогц төвтэй, материал
нийлүүлэлт
болон борлуулалт маркетингийн сүлжээтэй болон дүүргүүд, орон нутагт
салбар
үйлдвэрүүд бүхий олон улсын стандартад нийцсэн загвар оёдлын үйлдвэр болгон өргөжүүлж цаашид үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болох
материалаа өөрсдөө үйлдвэрлэх төлөвлөгөө, зорилт тавин ажиллаж байгаа гэдгээг нээлтийн үеэр дуулгасан юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих