All-in-One Solution

УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨН ГУЧИН –УС СУМАНД БОЛОВ

Баялаг бүтээгчдээ дэмжих уулзалт Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд боллоо. Хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд малчдад ажил их ч баялаг бүтээгч иргэдээ дэмжин ажиллаж буй бидний зохион байгуулж буй арга хэмжээнд олноороо идэвх, зүтгэлтэй оролцож байв. Монгол хүний уриалгахан, зочломтгүй зангаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олныг угтан авсан юм. Гучин ус сум 2500 гаруй хүн амтай ч баялаг бүтээж буй иргэн цөөнгүй бий.

Гучин-Ус суманд
“Дэвжих” эсгийний цех бий. Тус цех нь захиалгаар эсгий үйлдвэрлэхээс гадна ширдэг ширж, авто машины суудлын бүрээс хийж сум болон аймаг, хотод борлуулдаг юм. 2011 онд байгуулагдсан тус цех хоногт 10 эсгий
хийдгээ бидэнтэй хуучилсан.

Гучин-Ус суманд болсон уулзалтанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд, Өвөрхангай аймгийн
сумын Засаг дарга Г.Нангилрагчаа, Тамгын газрын дарга Н.Тунгалаг, ИТХ-ын дарга Г.Ундрахбаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гучин-Ус сумын салбар хорооны дарга болон сумын 700 гаруй иргэн, баялаг бүтээгч иргэд оролцлоо.

Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл олныг хамарсан, нүдээ олсон ажил
учир Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд орон нутгийн иргэд олноороо элсэж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих