All-in-One Solution

С. ДАМБИЙ : ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДОЛООН ХӨТӨЛБӨР, НЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Дамбий "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ" сэдвээр "БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-ны удирдах ажилтнуудад зориулан илтгэл тавьсан нь мөн л нэн чухал асуудлуудыг хөндсөн сэдэв болж чадсан юм.

-Хөдөлмөрийн яамнаас энэ жил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ зориулан хичнээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ. Ялангуяа бичил болон өрхийн бизнес эрхлэгчдээ илүү дэмжих бодлого баримталж байгаа байх?

-Хөдөлмөрийн яамнаас энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийтдээ долоон хөтөлбөр, нэг төслийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрүүдийн дүрэм нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих чиглэлийн ажлуудыг дэмжсэн байна. Тухайлбал аж ахуй эрхлэхийг дэмжсэн хөтөлбөрийн хүрээнд жилийн 7,2 хувийн хүүтэй, барьцаа батлан даалтын асуудлыг шийдвэрлэсэн зээлийг өгч байгаа. Мөн гурав хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд олгож байгаа. Хөгжлийн бэрхшээлтйэ иргэдийг дэмжих хөтөлбөр, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг олгохоор ажиллаж байна.

7,2 хувийн хүүтэй, барьцаа батлан даалтын асуудлыг шийдвэрлэсэн зээлийг өгч байгаа

Түлхүүр үг:

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих