All-in-One Solution

ДОРНОД АЙМАГ БАЯЛАГ БҮТЭЭГЧ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ БОЛОВ


Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ
оныг “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжсэнээр
бизнесийн таатай орчин бүрдэж, бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ингэснээр бизнесийн ашиг орлого нь нэмэгдэж, тухайн бизнес эрхлэгчид
хүрээгээ улам өргөжин тэлэх боломж нөхцөлтэй болох юм. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих нь орон нутгийн ажилгүй иргэдийн тоог багасгахад зохих үр дүнгээ өгөх эхний алхмуудын нэг хэмээн аймаг орон нутгийн удирдлагууд үзэж байна. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын алба нь агентлаг, хэлтсүүдээс бизнес эрхлэгчдийг дэмжих тал дээр хийж, хэрэгжүүлэх ажлын саналыг авч,
“Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Түлхүүр үг:

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих