All-in-One Solution

“МОН-ЛАНС” БРЭНДИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД УДАХГҮЙ ГАРГАНА

Зөвхөн таньд зориулсан цүнх, түрүүвч, тусгай хэрэгслийн сав, анчны иж бүрдэлтэй болохыг хүсэж байна уу. Тэгвэл үүнийг асуудал болголгүй амархан шийдэх арга бий аж. Тухайн хүний хүссэн загвар, өнгийн арьсаар
2500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 25 жилийн хугацаанд гаргасан “Мон-Ланс” ХХК-ийн хамт олныг “Баялаг бүтээгч” буландаа онцлон хүргэж байна. 1991 онд арьс ширэн эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр “Мон-Ланс” компаниа Н.Сүхээ эхнэртэйгээ хамтран байгуулжээ.

“Мон-Ланс” компанийн ерөнхий захирал Н.Сүхээ “Манай компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний бүтээмжийн шагнал”-ыг хүртсэн. Энэ нь Үндэсний бүтээмжийн хувьд “Мон-Ланс” компани ерөнхийлөгчийн шагналтай гэж ойлгож болно. Манай хамт олон тухайн хэрэглэгчийн сонирхолд нийцүүлж сэтгэлээ шингээж ISO9001 стандартын дагуу бүтээгдэхүүний үйлдвэрлэн гаргадаг.

Үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний 90 хувь нь 20 гаруй оронд экспортонд гаргадаг. Гэхдээ л томоохон зах зээлийг эзэлж чадахгүй. Иймээс энэ жилээс BULAGGI брэндтэй хамтран өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахаар ажиллаж байна” гэсэн юм.

Үндэсний бүтээмжийн хувьд “Мон-Ланс” компани ерөнхийлөгчийн шагналтай

Арьсан эдлэл хийхдээ эхлээд шинэ загвар гаргаж, ерөнхий эсгүүрээ цаасан дээр буулгана. Эсгүүрийг хэрхэн хийхээс арьсан эдлэлийн бүтээгдэхүүн бэлэн болох бүх дамжлага чухал байдаг аж. Тухайн арьсан бүтээгдэхүүнийг ямар өнгийн арьсаар хийхээ сонгож цаасан дээрх эсгүүрээ материалдаа тааруулж эсгэнэ. Эднийх бүх төрлийн хээ угалзыг арьсан эдлэлд хэвлэн гаргах боломжтой юм.

Арьсан эдлэлийн хувьд хоёр дахь оёдол гэх зүйл байдаггүй учир технологийн дагуу эсгэж, оёдог

“Мон-Ланс” компанид Монголдоо ганцхан байдаг арьс нимгэлэгч машин байдаг. Бэлэн болсон эсгүүрийг заасан хэмжээний дагуу нимгэлдэг байна. Нимгэлсэн ч гэсэн чанарын хувьд ямар нэгэн ялгаа гарахгүй бөгөөд харин ч бараа бүтээгдэхүүний чанар хийцийг гоёмсог харагдуулдаг ажээ.

BULAGGI брэндтэй хамтран өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахаар ажиллаж байна

Ингээд бэлэн болсон арьсан эдлэлээ гар аргаар болон оёдлын машинаар оёж, наан тухайн бараа бүтээгдэхүүн бэлэн болдог. Арьсан эдлэлийн хувьд хоёр дахь оёдол гэх зүйл байдаггүй учир технологийн дагуу эсгэж, оёдог ажээ. Тус компанийн бүтээгдэхүүнийг зөвхөн “Шөнийн зах”-ын хажууд байрлах “Монголд үйлдвэрлэв” төвөөс авч болно. Хамгийн их борлуулалттай түрүүвчийг 12000-45000, углааш 12000-35000 төгрөгөөр худалдаалдаг байна.

Аливаа улс орны ирээдүйн хөгжил, чиг хандлагад жижиг дунд үйлдвэрийн оролцоо хувь нэмэр гарцаагүй хэрэгтэй. Харин хөгжүүлэхийн тулд монголчууд бид нэг нэгнийгээ дэмжин, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч байхад хангалттай аж.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих