All-in-One Solution

АВТОМАШИНЫ ТӨМӨР ГУПЕРИЙГ ТӨРӨЛХ НУТАГТАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн баялаг бүтээгч Г.Бат-Эрдэнэ энэ оны дөрөвдүгээр сараас төмөр эдлэлийн бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Анх өөрийн автомашинд төмөр гупер хийж үүнээсээ санаа авч, хувийн үйлдвэрлэл болгон үйл ажиллагаагаа явуулж байна.
Автомашины төмөр гупер, ачаа,
хашаа, хаалга, биет үсэг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тогтмол гурван ажлын байрыг бий болгон ажиллаж байна.

Автомашины төмөр гупер, ачааг бүх төрлийн жийп автомашинд захиалгын дагуу үйлдвэрлэн суулгадаг аж. Одоогийн байдлаар 10 гаруй жийп автомашинд урд хамгаалалтын төмөр гуперийг суурилуулсан байна.

Утас: 88905599, 86905599

Түлхүүр үг:

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих