All-in-One Solution

МОНГОЛДОО АНХДАГЧ ЭКО ӨЛГИЙНИЙ ИЖ БҮРДЛИЙГ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Үндэсний үйлдвэрлэгч “Аз жаргалыг өлгийднө” уриатай “Angel Baby” оёдлын үйлдвэр нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголдоо анхдагч Монгол ахуйд нийцсэн ЭКО өлгийний иж бүрдлүүд болон нярай хүүхдэд зориулсан 20-иод нэр төрлийн 100 гаруй оёмол бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна.
Тус хамт олон даавууны дээжийг тогтмол хугацаанд шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ чанар, стандартад онцгой анхаарч ажилладаг.

“Angel Baby” оёдлын үйлдвэр Улаанбаатар хотод нярай болон 0-8 насны хүүхдийн хувцасны төрөлжсөн төв 3 борлуулалтын цэгтэйгээс гадна орон нутгийн хэмжээнд 30 гаруй гэрээт борлуулалтын цэгээр дамжуулан хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэж байна.

Холбоо барих утас: 9103-8181, 9105-8181

Түлхүүр үг:

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих