All-in-One Solution

Ж.Оюундарь: Жульетагийнхаа дуудлагаар нэгдлээ

Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд МУГЖ Ж.Оюундарь нэгдлээ.

Ж.Оюундарь: Бүх нийтийн энэ аянд жүжигчин А.Дөлгөөн буюу миний охин Жульета маань намайг
дуудсан. Би бол үнэхээр монголынхоо үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг. Яг одоо миний өмссөн хувцас ч гэсэн монголын алдартай загвар зохион бүтээгч Ариукагийнх. Өдөр тутамдаа Лакс кашемирынхаа, Шилмэлийнхээ, Алтай кашемирыг дэмждэг. Тиймээс хүн бүрийг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж хэвшицгээе
гэж уриалмаар байна.

Гэрийн эзэгтэйн хувьд ч гэсэн хүнсэндээ байнга л дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрмэлздэг. Ойроос хэрэглэж байгаа юм чинь хамаагүй амттай, шим шүүстэй шүү дээ. Улсаа хөгжүүлье гэвэл мэдээж үндэсний үйлдвэрлэлээ хэрэглэх хэрэгтэй, үйлдвэрлэгчид маань ч гэсэн чанартай сайн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй гэж боддог.

Түлхүүр үг:
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих