All-in-One Solution

О.Дөлгөөн: Дотоодын бүтээгдэхүүн илүү чанартай санагддаг

"Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" аянд жүжигчин О.Дөлгөөн нэгдлээ.

О.Дөлгөөн:
Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд нэгдэж байгаадаа баяртай байна. Миний хувьд өдөр тутамдаа л үндэснийхээ үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг сонгохыг хичээдэг. Ялангуяа хоол хүнсэндээ дотооддоо тарьж ургуулсан хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг, илүүтэй хэрэглэдэг. Харин гэр бүлээрээ яг одоо миний сууж байгаа
үндэсний үйлдвэрийнхээ Залуус буйданг хэрэглэдэг. Эх орондоо
үйлдвэрлэдэг болохоор мэдээж үнийн хувьд ч боломжийн. Гоо сайхандаа Гоо монгол брэндийнхээ гарын тос, саван, ванны хөөсийг хэрэглэдэг. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн цаанаа л нэг чанартай, хэрэглэхэд сэтгэлд өег байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь эргээд эх орны минь эдийн засагт ч хэрэгтэй гэж боддог.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих