All-in-One Solution

АРХАНГАЙ АЙМАГ: Хангайн бүсийн эмч мэргэжилтнүүд 200 ширхэг шинэс тарилаа

АРХАНГАЙ АЙМАГ: Хангайн бүсийн эмч мэргэжилтнүүд 200 ширхэг шинэс тарилаа

Хангайн бүсийн аймгуудын сумын эмч, мэргэжилтнүүдийн туршлага солилцох зөвлөгөөн Архангай аймагт
болсон. Энэ үеэр
аймгуудын сумын эмч, мэргэжилтнүүд 200 ширхэг шинэсний тарьц тарилаа.
Тэд Цагаан давааны замын доор байрлах цөлжилттэй тэмцэх ойн зурваст
өөрсдийн
нэрэмжит төглийг ийнхүү
байгууллаа.
Шинэс модны тарьцыг
Сэлэнгэ аймгийн сумын эмч,
мэргэжилтнүүд
авч
иржээ. Ийнхүү
Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 83 сумын 250 гаруй эмнэлгийн мэргэжилтэн мод тарьснаар
Монголын
Сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны нэрэмжит
төгөл
Архангай аймагт бий
болсон юм.
Арчилгаа, усалгааг аймгийн Байгаль орчны газар хариуцан ажиллана.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих