“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллалаа.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллалаа.

Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, биотехнологийн ололт ажилтай хослуулан хөгжүүлж мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Шилмэл мал-2025” гойд ашиг шимт малын үзэсгэлэн дуудлага худалдааг 2025.10.03-04-ний өдрүүдэд зохион байгуулна.
Малчид, мал аж ахуй эрхлэгчид та бүхнийг монгол улсад үржүүлж буй баталгаажсан үүлдэр омгийн мал болон сайжруулагчаар авч ашиглаж буй өндөр ашиг шимт цэвэр үүлрийн мал, гахай, тахай, малын эм бэлдмэл, тэжээлийн үзэсгэлэн болон хурдны удам, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малын дуудлага худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.