All-in-One Solution

“MONGOLIAN GALLERY” ДЭЛГҮҮР ТОРОНТО ХОТНОО НЭЭГДЭВ

"MONGOLIAN GALLERY" ДЭЛГҮҮР ТОРОНТО ХОТНОО НЭЭГДЭВ
Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолууран бараа бүтээгдэхүүнийг Канадын худалдан авагчдад хүргэх, таниулах “Mongolian Gallery” дэлгүүр 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Канадын Торонто хотод нээлтээ хийлээ. Дэлгүүрт манай Ханбогд, Бүүвээ, Maral design, Жинс Мөрөн, Warm зэрэг үйлдвэрлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
Монгол Улсын ноолууран цамц, хантааз болон ижил төстэй бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч Канадын энэ төрлийн бүтээгдэхүүний импортын зөвхөн 0.8 хувийг хангаж байна. Манай ноолууран бүтээгдэхүүний дулаан, зөөлөн, бат бөх чанар, хэрэглээг Канадын худалдан авагчдад таниулж, сурталчилж чадвал бид Канадын импортын 5-10 хувь ханган нийлүүлэх боломж харагдаж байна.
“Mongolian Gallery” дэлгүүрийг нээн ажиллуулж байгаа захирал А.Бадамцэцэг, Д.Биндэръяа нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.
“Mongolian Gallery” дэлгүүрээр Та бүхнийг зочлохыг урьж байна.
Дэлгүүрийн хаяг: 1066 Yonge St, Toronto, ON M4W 2L4
Эх сурвалж: Жижиг дунд үйлдвэрийн газар

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих