Узбекистан Улсад зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлдэг “Tadbirkorlikni rivojlantirish kompaniyasi” Aksiyadorlik Jamiyati- (“Бизнес эрхлэлтийг хөгжүүлэх компани” ХК) захирал ноён Махаматов Аббосхон болон тус компанийн удирдлагуудтай Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, Захиргааны газрын дарга Б.Ариунаа, Батлан даалтын газрын дарга С.Буянхишиг, нарийн бичгийн дарга С.Болор нар албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын батлан даалтын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг харилцан дэмжих, хамтарсан батлан даалтын шинэ бүтээгдэхүүн бий болгох боломжийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.
Эх сурвалж: Зээлийн батлан даалтын сан