All-in-One Solution

Монгол-Хятад 5-р экспо үзэсгэлэн

2025 оны 8-р сарын 21-нээс 30-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөгчид оролцож байна.

Тус экспогийн хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, хамтын ажиллагаа тогтоох, туршлага солилцох зорилготойгоор холбооны төлөөлөгчид ажиллаж байгаа юм.
Монголын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, шинэ түншүүдтэй холбогдох боломжийг энэхүү экспо идэвхтэй нээж өгдөг онцлогтой юм.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих