All-in-One Solution

“Амтат чавга” ХХК Монголын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоонд гишүүнээр элслээ

Монголын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо нь өдгөө 100 мянга гаруй идэвхтэй гишүүд дэмжигчидтэй
Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт салбар хороогоо байгуулж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоо юм.

Монголын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоонд салбар салбарын үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид нэгдэж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна. Энэ удаа байгалийн жимсийг ашиглан хүний эрүүл мэндэд тустай шүүс, ундаа үйлдвэрлэгч “Амтат чавга” ХХК Монголын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоонд гишүүнээр элслээ.
“Амтат чавга” ХХК-ийн хувьд 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Golden plum нэрийн Үзэм, Чавга, Долоогоно, Чацаргана жимсээр дөрвөн төрлийн савлагаатайгаар 20-оод нэр төрлийн шүүсийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлдэг үндэсний үйлдвэрлэгч юм.

"Монголын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо"-ны гишүүний үнэмлэхийг “Амтат чавга” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн менежер Б.Бурмаад тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батцэцэг гардуулан өглөө.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих