All-in-One Solution

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Спортын өдөрлөг” зохион байгуулна


"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-оос гишүүн байгууллагуудынхаа дунд ээлжит биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-оос "Спортын өдөрлөг" зохион байгуулах ажлын хэсэг гаргасан бөгөөд уг ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус "Спортын өдөрлөг" нь холбооны гишүүн байгууллагуудыг хооронд нь нэгтгэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх зорилготой. Спортын олон төрөлтөөр зохион байгуулагддаг тус арга хэмжээнд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гишүүн байгууллагууд оролцох боломжтой.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих