All-in-One Solution

”Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд ”Сэрвэн Од” ХХК болон ”Эко эрдэнэ” ХХК-иуд гишүүнээр элсэж, үнэмлэх, гэрчилгээгээ гардан авлаа

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан “Сэрвэн Од” ХХК-ийн захирал Ж.Зоригоо болон “Эко эрдэнэ” ХХК-ийн менежер Н.Эрдэнэцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар холбооны хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар
санал солилцож, байгалийн цэвэр органик жимс, жимсгэнийн шүүс үйлдвэрлэгч “Эко эрдэнэ” ХХК, даршилсан бүтээгдэхүүн “Сор” кимчи үйлдвэрлэгч “Сэрвэн-Од” ХХК-иуд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.
ББДХ-нд гишүүнээр элссэнээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, олон салбарын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчидтэй харилцан туршлага солилцох, салбарын мэдээ мэдээллээр цаг алдалгүй хангагдах боломж, гарц нээгдэх зэрэг давуу талуудтай.
Мөн энэ үеэр “Сэрвэн-Од” ХХК-ийн захирал Ж.Зоригоо холбооны үйл ажиллагааг дэмждэгээ илэрхийлэхийн сацуу цаашид зохион байгуулагдах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ хэлсэн юм. Түүнчлэн “Эко эрдэнэ” ХХК-ийн менежер Н.Эрдэнэцэцэг баялаг бүтээгчидтэйгээ нэгдэж бизнес түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих