All-in-One Solution

Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах зорилготой “Одь Тан” компани “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд элслээ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан “Одь Тан” ХХК-ийн захирал уламжлалт эм, натурал гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Б.Ширчинмааг хүлээн авч уулзлаа.

Одь тан ХХК нь өнөөдрийн байдлаар 110 төрлийн уламжлалт эм, 16 төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, 20 орчим төрлийн органик гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэдгээрээс 3 төрлийн эм, 2 төрлийн эрүүл мэндийн цайг Ковид 19 өвчний эмчилгээний практикт өргөнөөр хэрэглэж байгааг тус компанийн захирал хэллээ.
Мөн монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах зорилготой тус компани хүний гавьяат эмч П.Баатарын нэрээр Dr.Baatar брэндийг үүсгэн байгуулж олон улсын NonGMO, ECOCERT гэх мэт эко стандартуудыг хангаж байна.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих