All-in-One Solution

Монгол хонины ноосоор үйлдвэрлсэн 100 хувь эко бордоог Герман улс руу экспортолж эхэллээ

Хонины ноосоор эко бордоо хийдэг дэлхийн хоёр
дахь үйлдвэрийг Монпеллетс компани Монголд байгуулж, дэлхий нийтэд тулгамдаад буй эко бордоо- органик хүнсний асуудалд нэг том алхам хийж чадлаа.

Тус бордоог Герман улсын Гумбольдтын их сургуулийн Газар тариалан ба хотын экологийн институт, Бордоо ба ургамлын үрийн институт, Ус ба байгаль орчны лабораторид хүргүүлж, тэжээллэг бодисын агууламжийг нь нарийвчлан тогтоожээ. Үр дүнд нь Герман улсын зүгээс “Premium quality” буюу дээд зэргийн чанартай гэсэн үнэлгээ авсан юм байна. Монгол хонь, герман хонийг бодоход элдэв өвчлөл бага, дээрээс нь идэж буй хоол, тэжээлээс авах шимт бодисууд илүү байсантай энэ нь холбоотой аж.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих