All-in-One Solution

МОНГОЛ НООЛУУРЫН ЧАНАРЫГ ДЭЛХИЙД ГАЙХУУЛЖ ЯВАА “ХАНБОГД КАШИМЕР’’ ХХК “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”- НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ

Дэлхийн хувцас загварын салбарт монгол ноолуурын чанарыг гайхуулж яваа Ханбогд Кашимер компанийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг өнөөдөр /2022.12.23/ “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.

Ханбогд Кашимер компани нь Италийн нэрт дизайнеруудтай урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай мөр зэрэгцэн алхаж байна. Мөн дэлхийн алдарт “BAZAAR” сэтгүүлийн нүүрэнд гарч байсан юм.

Үүний дээр жилд 1000 тонн самнасан ноолуур боловсруулан, 200 мянган сүлжмэл, 150 мянган ширхэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний үйлдвэрлэгч гэдгээрээ онцлог. Тоног төхөөрөмжийн хувьд сүүлийн үеийн шинэлэг технологийг нэвтрүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон Солонгос гэх мэт 10 гаруй улсад экспортолж байна.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих