All-in-One Solution

Амин дэмээр баялаг, удаан хадгалах боломжтой хатаасан хүнс үйлдвэрлэгч Б.Оюун-эрдэнэ “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Сэржмядаг “Хангүгтун орд” ХХК-ийн захирал Бэлэн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Б.Оюун-эрдэнийг хүлээн авч уулзлаа.
Б.Оюун-эрдэнэ нь БНСУ-д ажиллаж байх хугацаандаа бизнесийн санаагаа олж, эх орондоо ирмэгцээ хуримтлуулсан бүх мөнгөөрөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд хүнсний ногоог удаан хадгалах зоорь дутагдалтай байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Харин “Бэлэн брэнд”-ийн хатаасан хүнс нь өнөөдөр хураасан ургацыг 2 жилийн дараа ч цоо шинээр нь хэрэглэгчдэд хүргэх давуу талтайгаараа онцлог.

Б.Оюун-эрдэнийн хувьд үйлдвэрлэлийнхээ хүчин чадал, ажилчдынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮГ-аас зээл авах материалаа бүрдүүлж өгсөн ч тэнцээгүй байна. Үүнд гомдолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Одоогоор түүний бизнес эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа тул төр засгийн дэмжлэг маш их хэрэгтэй байна гэв.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих