All-in-One Solution

Үндэсний номын баярт “Цар тахлыг хөдөлмөрөөр ялагч” номыг танилцууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр боллоо. Улаанбаатар хотын төв талбайд гурван өдөр үргэлжилсэн Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэсэн бөгөөд 400 гаруй хувь хүн, байгууллага оролцон ном бүтээлээ танилцуулсны нэг нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос гаргасан “Цар тахлыг хөдөлмөрөөр ялагч” ном юм.
“Цар тахлыг хөдөлмөрөөр ялагч” ном нь Монголд анхдагч уншдаг, үздэг, сонсдог дижитал ном гэдгээрээ онцлог. Үндэсний номын баярын үеэр энэхүү номыг авахаар зорьж ирсэн олон хүн байсан бөгөөд сонирхсон эхний таван хүнд үнэгүй бэлэглэсэн байна.
Шилдэг 50 баялаг бүтээгчдийн ажил амьдрал, бизнесийн тухай өгүүлсэн тус номыг худалдан худалдан авч амжаагүй хүмүүс “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той холбогдон хүргүүлээд авах боломжтой юм.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих