All-in-One Solution

МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООД ЭРДЭМТЭН СУДЛААЧИДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Хөгжингүй улс орнуудад Мэргэжлийн нэгдсэн холбоод
маш чухал үүрэгтэй ажилладаг. Тухайлбал Япон улсад Мэргэжлийн холбоод нь хуулийн төсөл боловсруулж өгдөг жишиг бий. Энэ нь бодит амьдралд нийцсэн, хөрсөн дээрээ буусан зохицуулалт болдог байна. Харин Монгол Улсад OECD байгууллагын явуулсан зөвлөмжийн дагуу ШӨХТГ Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийг байгуулж, 120 холбоодыг төлөөлүүлэн 17 холбоог тэргүүлэгч болгон ажиллаж байна. Мөн тус зөвлөл даргаараа 100 хувийн санал нэгтэй “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаярыг сонгосон юм.
Тус зөвлөлийн цаашдын үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдын мэдлэг чадвар зайлшгүй хэрэгтэй. Тиймээс МНХЗ Монгол Улсдаа шилдэгт тооцогдох Эрдмийн Их Сургуулийн судлаачидтай хамтран ажиллахаар болсон юм. Ингэснээр холбогдох эрх мэдэлтнүүдэд хүргэж буй санал санаачлагууд бодит амьдралд нийцсэн байхаас гадна ШУ-д суурилсан байх давуу талтай болж байна.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих