All-in-One Solution

МАНАЙ УЛС ТАВААРЫН БИРЖТЭЙ БОЛОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Монгол улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон болохыг цар тахлын
нөхцөл байдал харууллаа. Энэ л өдрүүдэд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсч цаашид засаж
залруулах олон асуудал байгааг илтгэж байна.

Тэгвэл ШӨХТГ-аас өнгөрсөн жил Таваарын бирж буюу Өргөн хэрэглээний барааны биржтэй болох асуудлыг хөндөж нээлттэй байдлаар олон нийтэд зарлажээ. Улмаар ICT групп Таваарын биржийг хөгжүүлэх ажилд хамтрахаа илэрхийлсэн бөгөөд өнөөдөр зөвлөлдөх уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, ICT группийн Гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн, МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын бусад хүмүүс оролцов.

Таваарын
биржтэй болсноор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт цэгцэрч, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх боломж бий болно. Мөн бараа бүтээгдэхүүний тээвэр ложистикийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэдгийг талууд онцолсон юм.

Түүнчлэн Таваарын бирж нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд маш том дэм болох бөгөөд бараа бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргах бас нэгэн боломж нээгдэнэ.
Мөн эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үнийн индексийг тогтоосноор хэрэглэгчдийн эрхийг хамгаалах бас нэгэн шийдэл болно.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих