All-in-One Solution

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА: “ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮСНЭ”

ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн АНХДУГААР ФОРУМ 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Форумыг нээж Монгол улсын Шадар сайд
С.Амарсайхан үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН төслийг танилцууллаа.

УИХ- ын
гишүүн Х.Булгантуяа:

"Шинэ оноо ажил хэрэгчээр эхэлж буй та бүхэндээ амжилт хүсье. Энэхүү цар тахлын үед бизнес эрхлэгчдийн
хувьд нэлээдгүй амаргүй цаг хугацаа байлаа.
Шадар сайдын хэлсэнчлэн 2022 оныг нэн ялангуяа
Ковидын
энэ цаг үед бизнес
эрхлэгчдээ дэмжих эдийн засгийн сэргэлтийн том бодлогоор эхлүүлж байгаа билээ. Үүний хүрээнд
яригдаж
буй хамгийн том багц
хуулийн төсөл бол зөвшөөрлийн хууль байгаа. Бизнес эрхлэгчдийн
хамгийн их
ярьдаг зүйл бол төрийн дамжлага их
байгаа талаар хэлдэг. Эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд зөвшөөрлийн хуулийг өөрчлөх төсөл байгаа.

УИХ-ын
гишүүн Бямбацогт нарын нэр бүхий 22 УИХ-ын
гишүүн зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилсан. Мөн Засгийн газраас хууль санаачлан оруулж ирсэн. 2 хувилбарыг хоёуланг нь авч үзэхэд гишүүдийн оруулж ирсэн санал бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй, шат дамжлагыг багасгасан байсан учраас түүнийг гол тулгуураа болгож байгаа билээ.

Ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан бөгөөд бидний зүгээс ЗӨВШӨӨРЛИЙГ ЭНГИЙН БОЛГОХ, ТООГ БАГАСГАХ,
ЦАХИМЖУУЛАХ
гэх мэт зүйлсийг гол зорилгоо болгон ажиллаж байна" гэлээ.


ШУУД ҮЗЭХ

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих