All-in-One Solution

“ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ТӨГӨЛДӨРШИЛ” ТББ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ

Үр бүтээлтэй ажиллахын тулд аливаа байгууллага хүний нөөцийн оновчтой уян хатан бодлого явуулах нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн удирдах хэлтэс хэдий чинээ сайн ажиллана байгууллагын амжилт түүнээс шууд шалтгаална. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан энэ талын мэдлэг мэдээлэл баялаг бүтээгчдэд хэрэгтэй байна. Тиймээс
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” “Ирээдүйн хөгжлийн төгөлдөршил” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ирээдүйн хөгжлийн төгөлдөршил” ТББ-ийг хүний нөөцийн 10 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн Г.Дэлгэрмөрөн
үүсгэн байгуулжээ. Цаашид илүү өргөн цар хүрээтэй ажиллаж, аж ахуй эрхлэгчдийг хүний нөөцийн чиглэлээр чадавхижуулах зорилготой байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд “Ирээдүйн хөгжлийн төгөлдөршил” ТББ баялаг бүтээгчдэд хүний нөөц болон, шинээр батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийн талаар сургалт орж, байгууллагад үүсдэг нийтлэг асуудлыг
даван туулахад нь тус болох юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих