All-in-One Solution

“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” БАГА ХУРЛЫН 5 ГИШҮҮНЭЭ АЛДАРШУУЛЖ, ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” том зорилго, зорилтын төлөө тууштай хамтран зүтгэсэн бага хурлын
гишүүдээ алдаршуулж одон медалиар шагнасан юм.
Тус холбооны дүрмийн 3.1.9 болон Удирдах зөвлөлийн 2021.06.23-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн Монгол Улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Үндэсний Баялаг бүтээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч Г.Сүхбаатар, Ч.Жадамбаа нарыг “Баялаг бүтээгч одон” –оор, Ж.Ганхуяг ,Д.Отгонбаяр, Ц.Батдорж нарыг “Баялаг бүтээгч медаль”-аар тус тус шагнаж, үнэмлэх олгосон байна. Тэдний ЖДҮҮ эрхлэгчдийн төлөө гаргасан сэтгэл, хийсэн хөдөлмөрийг эд материалаар үнэлэх боломжгүй ч, марталгүй санаж явах ёстой тул ийнхүү шагнажээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих