All-in-One Solution

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээлээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох, улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС- гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгуулж, албан тушаалаа урвуулсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт дахин хэлэлцсэн байна.

Мөн Хоёрдугаар сарын 05-нд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэж, Дээд шүүхээр хэлэлцсэн билээ.

Харин түүнийг 40 сая төгрөгөөр торгох Давж заалдах шатны магадлалын хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр Давж заалдах шатны шүүхэд буцаасан юм.

Нийслэлийн прокурорын газраас түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм.
Эх сурвалж: Мэдээ.мн

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих