All-in-One Solution

Ц.ГАНЗОРИГ “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БОЛЛОО

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн
эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх
чиглэлд анхааран ажилладаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2021 оны тав дахь удаагийн ээлжит хурал өнөөдөр /2021.03.11/ болж,
тус холбооны зүгээс
цаашид хийж, хэрэгжүүлэх ажил болон УЗ гишүүний бүрэлдэхүүнд шинээр орж ажиллах гишүүний талаар хэлэлцлээ.

Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын үеэр
Цэвэгмидийн ГАНЗОРИГ-ыг Удирдах зөвлөлийн гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар баталлаа.

ЦЭВЭГМИДИЙН ГАНЗОРИГИЙН ТОВЧ НАМТАР

Боловсрол

  • 2006-2007 он
    БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургууль Хятад хэлний бэлтгэл

  • 2007-2011 он
    БНХАУ-ын Өвөрмонголын Аж Үйлдвэрийн их сургууль бакалаврын зэрэг /Бизнесийн удирдлага/

  • 2013-2016 он
    БНХАУ-ын Тяньжин хотын Нанкай их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын сургууль магистрын зэрэг /Олон улсын харилцаа/

  • 2017 оноос
    БНХАУ-ын Тяньжин хотын Нанкай их сургуулийн Эдийн засгийн сургууль докторант /Олон улсын худалдаа /

Ажлын туршлага

  • 2011-2012 он
    Ашигт малтмалын газар /Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн /

  • 2012-2014 он
    БНХАУ-ын Тяньжин хотын Уул уурхайн бирж
    Олон улсын хэлтэс /мэргэжилтэн/

  • 2016 оноос
    Тэмүүл хөгжил ХХК Гүйцэтгэх захирал

-аар
тус тус ажиллаж байгаа шинэ залуу боловсон хүчин юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих